Khaitan Travel & Tour
← Бүх аялалХятад · Юньнань · Күммин

Күммин хотын аялал — Олон улсын цэцгийн үзэсгэлэн

Хятадын Юньнань мужийн Күммин хотод болох Олон улсын цэцгийн үзэсгэлэн, цэцгийн хамгийн том зах, тариалангийн хүлэмж, тренд баглаа боодлын сургалт болон халуун рашаан хосолсон цэцэгчдэд зориулсан тусгай аялал.

Хугацаа
9 өдөр · 8 шөнө
Хөдлөх өдөр
2026 оны 9-р сарын 16
Огноо
2026.09.16 – 2026.09.24
Зочид буудал
3–4 одтой зочид буудал

3,600,000₮ / 1 хүн

🎓 Хайтан цэцэгчин бэлтгэх сургалтад суусан хүмүүст 10% хөнгөлөлттэй.

Захиалга / лавлагаа

Аяллын онцлохууд

  • Күммин хотын Олон улсын цэцгийн үзэсгэлэнгээр 2 өдөр аялж, шинэ баглаа боодол, цэцгийн төрөл, тренд загваруудтай танилцана
  • Олон улс болон Хятадын дотоодын цэцгийн бөөний захаар аялна
  • Юньнанийн үржил шимт цэцгийн тариалангийн хүлэмж, талбайтай танилцана
  • Дианьчи нуур дээрх усан онгоцны аялал, угталтын оройн хоол
  • Тренд баглаа боодлын дадлага сургалт — 1 баглаа өөрийн гараар заалгана
  • Халуун рашаанд амарч, бизнес уулзалтад оролцоно

Аяллын маршрут

Улаанбаатараас Күммин хүртэлх замнал. Цэг дээр дарж тухайн газарт холбогдох өдрийн хөтөлбөр рүү очно.

Очих зам Буцах зам Аялагчдын хөдөлгөөн

Өдөр тутмын хөтөлбөр

  1. 1

    Улаанбаатар → Күммин хот

    Аялагчид Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр 15:00 цагт уулзаж галт тэргэнд сууна. Өглөө нь Замын-Үүдэд буугаад хил гарч, Эрээн хотоос Хөх хот орох машиндаа сууна. Хөх хотын онгоцны буудлаас Күммин хот руу ниснэ. Зочид буудалдаа ачаагаа оруулаад амарна.

  2. 2

    Олон улсын цэцгийн үзэсгэлэн

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Олон улсын цэцгийн үзэсгэлэнгээр аялж, туршлага судлан шинэ баглаа боодлын загвар, цэцгийн төрлүүдтэй танилцана. Орой нь усан онгоцны аялал, угталтын оройн хоол.

    🍽 Өглөөний цай🍽 Оройн хоол

  3. 3

    Цэцгийн үзэсгэлэн · Цэцгийн зах · Шөнийн гудамж

    Үзэсгэлэнгийн үргэлжлэлийг үзээд Олон улс болон Хятадын дотоодын цэцгийн бөөний захаар аялна. Мөн шөнийн хоолны гудамжаар зугаална.

    🍽 Өглөөний цай

  4. 4

    Цэцгийн тариалангийн хүлэмж · Чөлөөт өдөр

    Юньнанийн үржил шимт тариалангийн талбайтай танилцаж, байгаль, газар тариалангийн онцлогийг мэдэрнэ. Чөлөөт цагаар дэлгүүр, захаар аялна. Орой нь Күммин хотын шөнийн хувцасны захаар зочилж, хотын шөнийн амьдралтай танилцана.

    🍽 Өглөөний цай

  5. 5

    Халуун рашаантай чөлөөт өдөр

    Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч, аяллын дараагийн хэсэг болох халуун рашаан руу хөдөлнө. Халуун рашааны буудалд буудаллана.

    🍽 Өглөөний цай

  6. 6

    Тренд баглаа боодлын сургалт · Бизнес уулзалт

    Халуун рашааны буудлыг хүлээлгэн өгч, хотын төвийн зочид буудал руу шилжинэ. Цэцгийн сургалтад хамрагдаж тренд 1 баглаа заалгана. Сургалт дуусаад үдэлтийн зоог, бизнес уулзалт эхэлнэ.

    🍽 Өглөөний цай

  7. 7

    Буцах өдөр

    Өглөө эрт онгоцны буудал руу хөдөлж, Хөх хот орох нислэгээр ниснэ. Хөх хотод өглөөний цайгаа уугаад Эрээн хотыг зорино. Эрээн хотоос хил гарч, Замын-Үүдээс галт тэргэндээ сууж Улаанбаатар руу хөдөлнө.

    🍽 Өглөөний цай

  8. 8

    Улаанбаатар — аялал өндөрлөнө

    Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр буугаад аялал амжилттай өндөрлөнө. Баярлалаа!

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Күммин – Улаанбаатар газар, нислэг хосолсон төлбөр
  • Күммин хотын зочид буудал (3–4 одтой)
  • Хөтөлбөрт заагдсан хоол (2 удаагийн оройн хоол орсон)
  • Аялалын даатгал (Номин даатгал)
  • Аялалын хөтөч
  • Аялалын E-SIM
  • Цэцгийн сургалтын төлбөр
  • Үзэсгэлэнгийн мандат
  • Халуун рашааны төлбөр
  • Усан онгоцны аяллын төлбөр
  • Хот доторх унааны төлбөр

Үнэд багтаагүй

  • Хөтөлбөрт заагдаагүй хоол
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт өдрийн унаа тээврийн зардал

Энэ аялалд нэгдэхийг хүсэж байна уу?

Суудлын захиалга, төлбөрийн нөхцөл, нэмэлт мэдээллийг Facebook хуудсаар эсвэл утсаар авна уу.