Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 9-р сар
Энэхүү нөхцөл нь Khaitan Travel & Tour-ийн вэб сайт болон аялал жуулчлалын үйлчилгээг ашиглах, аялалд захиалга өгөхтэй холбоотой харилцааг зохицуулна. Аялалд захиалга өгснөөр та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Захиалга ба баталгаажуулалт
Вэб сайтаар илгээсэн захиалга нь хүсэлтийн шинжтэй бөгөөд манай зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл, төлбөрийн нөхцөлийг тохирсны дараа баталгаажна.
Суудлын тоо хязгаартай тул урьдчилгаа төлбөр төлсөн дарааллаар суудал баталгаажина.
2. Төлбөр тооцоо
Аяллын үнэ болон түүнд багтсан, багтаагүй үйлчилгээг аялал тус бүрийн хуудсанд тодорхой заасан.
Урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийн хугацааг захиалга баталгаажих үед харилцан тохирно.
Валютын ханшийн огцом өөрчлөлт, нислэгийн үнийн өсөлт зэрэг бидний хяналтаас гадуурх шалтгаанаар үнэ өөрчлөгдвөл урьдчилан мэдэгдэнэ.
3. Цуцлалт ба буцаан олголт
Аялагч аялалаа цуцлах тохиолдолд аль хэдийн гарсан зардал (нислэгийн тийз, зочид буудал, виз, даатгал зэрэг буцаагдахгүй төлбөр)-ийг хассан үлдэгдлийг буцаан олгоно.
Аялал эхлэхээс ойрхон хугацаанд цуцалсан тохиолдолд буцаан олголтын хэмжээ багасна. Тодорхой хувь хэмжээг захиалгын гэрээнд заана.
Бид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (байгалийн гамшиг, хилийн хаалт, нислэг цуцлагдах г.м.)-ийн улмаас аяллыг хойшлуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд боломжит хувилбар эсвэл буцаан олголтыг санал болгоно.
4. Аялагчийн үүрэг
Гадаад паспорт (хүчинтэй хугацаа 6 сараас дээш), шаардагдах виз, эрүүл мэндийн бичиг баримтыг бүрдүүлэх нь аялагчийн үүрэг.
Аялагч нь очих орны хууль журам, хөтөлбөрийн цагийн хуваарь, хөтчийн зааврыг дагаж мөрдөнө.
Аялагчийн санаатай болон болгоомжгүй үйлдлээс үүдэн гарсан хохирол, нэмэлт зардлыг аялагч өөрөө хариуцна.
5. Даатгал
Аяллын үндсэн даатгалыг Номин даатгал-аар дамжуулан хийлгэнэ. Нэмэлт эмчилгээ, өвчлөл, гэнэтийн ослын нөхөн төлбөр нь даатгалын байгууллагын журмаар шийдвэрлэгдэнэ.
6. Хариуцлагын хязгаарлалт
Бид үйлчилгээгээ чадах хэмжээгээрээ чанартай хүргэхийг эрмэлзэнэ. Гэвч нислэгийн саатал, гуравдагч этгээдийн үйлчилгээний доголдол, аялагчийн хувийн эд зүйлийн гэмтэл, алдагдал зэрэгт шууд бус хариуцлага хүлээхгүй.
7. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуултыг утас 8005 1232, Facebook хуудас эсвэл Улаанбаатар хот, Монгол улс хаягаар хүлээн авна.
