
Хятад · Юньнань · Күньмин
Күньмин хотын аялал — Бизнес аялал-Мэргэжлийн цэцгийн сургалттай аялал
Хайтан Трейвэл таныг БНХАУ-ын Юньнань мужийн Күньмин хотод зохион байгуулагдах 4 өдрийн цэцэгчний мэргэжлийн сургалт, Азийн томоохон цэцгийн зах, тариалангийн хүлэмжтэй танилцах бизнес уулзалт, шинэ сорт, шууд нийлүүлэлтийн боломжийг судлах аялалд урьж байна.Цэцгийн бизнес эрхлэгчид, цэцэг сонирхогч хүн бүрд зориулсан энэхүү онцгой аялалд хотын үзэсгэлэнт газрууд, усан онгоц, дүүжин зам, кино зураг авалтын цогцолбор, халуун рашааны амралт багтсан бөгөөд **шинэ мэдлэг, шинэ боломж, мартагдашгүй дурсамжийг нэг дор** бэлэглэнэ!
Аялалд гарах өдөр
2026 оны 11 сарын 14
- Хугацаа
- 10 өдөр · 9 шөнө
- Буудал
- 3–4 одтой зочид буудал
- Үнэ
- 5,600,000₮ / 1 хүн
- Огноо
- 2026.11.14 – 2026.11.24
Юугаараа онцлог вэ?
- 01Юньнань мужийн Күньмин хотод зохион байгуулагдах энэхүү онцгой аяллаар **4 өдрийн цэцэгчний мэргэжлийн сургалтад хамрагдаж**, орчин үеийн тренд баглаа боодол, шинэ сорт, цэцгийн загварын чиг хандлагатай танилцахын зэрэгцээ олон улсын болон Хятадын дотоодын цэцгийн бөөний зах, тариалангийн хүлэмжээр зочилж, бизнес уулзалтад оролцон, өөрийн гараар цэцгийн баглаа бүтээнэ.Мөн Күньмин хотын байгалийн үзэсгэлэнт газрууд, Дианьчи нуурын усан онгоц, дүүжин зам, Сүнь Үкүний кино зураг авалттай холбоотой агуйн цогцолбор, дүүжин болон шилэн гүүрээр аялж, угталтын оройн зоог барин, халуун рашаанд алжаалаа тайлах **мэдлэг, бизнес, адал явдал, амралтыг хослуулсан мартагдашгүй аялал** таныг хүлээж байна!
Улаанбаатар–аас Күньмин хүртэл
Цэг дээр дарж тухайн газарт холбогдох өдрийн хөтөлбөр рүү очно.
Аяллын хөтөлбөр
Өдөр бүрийн хөтөлбөрийг дарж дэлгэрүүлэн үзээрэй.
Аялагчид Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр 15:00 цагт уулзаж бүртгэлээ хийлгэж галт тэргэнд сууна. Өглөө нь Замын-Үүдэд буугаад хил гарч, Эрээн хотоос Хөх хот орох машиндаа сууна. Хөх хотын онгоцны буудлаас Күммин хот руу ниснэ. Зочид буудалдаа ачаагаа оруулаад амарна.
Тодорхой, ойлгомжтой.
5,600,000₮ / 1 хүн
🎓 Хайтан цэцэгчин бэлтгэх сургалтад суусан хүмүүст 5% хөнгөлөлттэй.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Күньмин – Улаанбаатар газар, нислэг хосолсон төлбөр
- Күммин хотын зочид буудал (3–4 одтой)
- Хөтөлбөрт заагдсан хоол (2 удаагийн оройн хоол орсон)
- Аялалын даатгал (Номин даатгал)
- Аялалын хөтөч
- Аялалын E-SIM
- Цэцгийн сургалтын төлбөр
- Амьд цэцгийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлбөр
- Усан онгоцны аяллын төлбөр
- Хот доторх унааны төлбөр
Үнэд багтаагүй
- Хөтөлбөрт заагдаагүй хоол
- Хувийн хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн унаа тээврийн зардал
- Бизнес уулзалтын хөтөчийн зардал
Суудал хязгаартай
Энэ аялалд нэгдэх үү?
Захиалгын хүсэлт илгээгээрэй. Манай баг төлбөр, нөхцөлийг тохирч суудлыг баталгаажуулна.
